МОНГОЛЫГ ӨНӨӨДӨР "СААРАЛ" ЖАГСААЛТААС ГАРГАНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-23 01:44

Сэтгүүлчийн үг

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-ын ерөнхий хуралдаан аравдугаар сарын 21-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөх хуваарьтай байна. Цар тахалтай холбоотойгоор цахимаар болж буй тус хурлаас Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. 

ФАТФ 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсан буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчноо сайжруулах үүрэг хүлээсэн орноор бүртгэсэн. Энэ дагуу өнгөрсөн жилд манай улс ФАТФ-аас өгсөн техникийн гурав, гүйцэтгэлийн дөрвөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ сарын 14-нд хуралдсан ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хуралдаанаар Саарал жагсаалтаас гаргахыг дэмжээд буй.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-23 01:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?