ДОЛОО ХОНОГИЙН ЗУРХАЙГАА УНШААРАЙ

Сэтгүүлчийн үг

Хонь

Завгүй бас санаанд оромгүй, гэнэтийн зүйл цөөнгүй тохиолдоно. Уурлаж бухимдах, буруу ойлголцвол бодлоосоо түрүүлж үйлдэл хийхгүй байхад анхаараарай. Буд гариг ойртож ирсэн учраас хийсэн бүхэн чинь бүтэмжтэй байж, удаан хүлээлгэхгүйгээр үр дүнгээ өгөх болно. Хамгийн чухал нь зөв тооцоо, ухаалаг хэмнэлт, тэсвэр тэвчээр юм шүү. Эрч хүч өгөх хоол хүнс, амин дэм хэрэглэх, спортоор хичээллэх, найз нөхөдтэйгээ уулзах гэх мэт өөрийгөө сэргээх бүхнийг хойш тавилгүй хийгээрэй. Биеийнхээ ерөнхий эрүүл мэндийг хянахаа мартуузай. Дашрамд сануулахад энэ долоо хоногт хайр дурлалын харилцаатай холбоотой чухал шийдвэр бүү гаргаарай.

Үхэр

Санчир гариг Үхрийн ордныхны хайр дурлалын асуудлуудад шууд нөлөө үзүүлж эхлэх ба энэ нь тодорхойгүй зүйлсийг нэг тийш болгоход чинь туслах болно. Асуудлыг илүү ухаалгаар зохицуулах боломж байх ч Санчир гаригийн нөлөөгөөр сэтгэл хөдлөлдөө автан түргэдсэн шийдвэр гаргаж мэдэх учраас өөртөө хяналттай байх хэрэгтэй. Ажил мэргэжлийн хувьд томоохон сорилттой тулгарна. Тавьсан зорилгодоо хүрч чаддаг эсвэл гарч ирсэн жижигхэн бэрхшээлд бууж өгдөг хүн үү гэдгийг чинь од эрхэс харахаар шийдсэн бололтой. Санхүүгийн тал дээр тийм ч сайн биш гэхдээ найз нөхөд, танилын хүрээ чинь чамд туслах болно.

Ихэр

Амьдралын жижиг зүйлст хандах хандлага чинь аажим аажмаар өөрчлөгдөж гэр бүлийн хэлхээ холбоогоо бэхжүүлэх болно. Хэрэв чамд хамтран ажиллагч, гэрээт компани, эсвэл түнштэйгээ гэрээ хэлэлцээрийн талаар ярилцах шаардлага гарсан бол тэдэнтэй илүү дотно, найрсаг харилцаатай байж тохиролцох нь чухал. Эрүүл мэндийн хувьд хүнд асуудал байхгүй ч амралтгүй ажилласнаас болж оюуны ядаргаанд орж магадгүй. Тиймээс ажиллах цагтаа л ажиллаж байгаарай. Машин жолоодохдоо тун болгоомжтой байгаарай! Шинэ зүйл уншиж, бусадтай мэдээлэл солилцож, хуучин дуусгаагүй ажлаа үргэлжлүүлээрэй.

Мэлхий

Хэрвээ та ганц бие бол эргэн тойрныхоо хэн нэгэнтэй романтик харилцаа үүсгэж магадгүй. Энэ нь таны хамтран ажиллагч ч байж болно. Бархасбадь гариг мэлхийний ордоор дайран өнгөрч байгаа бөгөөд энэ үед хайр дурлалд азтай байж ирээдүйд тогтвортой, аз жаргалтай сайхан харилцааг бий болгох хэн нэгэнтэй учрах магадлалтай. Зарим мэлхийнийхэн тодорхойгүй байсан харилцаагаа албан ёсны болгож ч магадгүй. Ажил мэргэжлийн хувьд маш идэвхтэй долоо хоног эхэлж байна. Нэмэлт орлого олох хуучин төслүүдийг эргэн харахад илүүдэхгүй. Хийх ажил их байхтай зэрэгцэн хариуцлага ч өндөр байх тул анхааралтай ажиллаарай. Санхүүгийн хувьд аятай таатай нөхцөл бүрэлдэх ч стратегиа өөрчлөх цаг болсныг сануулъя. Эрүүл мэндийн хувьд онц ноцтой асуудалгүй.

Арслан

Сугар гариг Арсланг орхин одож, ухрах хөдөлгөөн хийхээр зэхээд байна. Ингэснээр хайр дурлалын тал дээр таагүй нөхцөл байдлууд үүсгч магадгүй. Зарим зүйл таныон хүсэн хүлээгээгүй тал руу шийдэгдэх бололтой. Энэ долоо хоногт хийх ёстой хамгийн чухал зүйл бол “эго”-гоо дарж, өөртөө хэт төвлөрөхөө зогсоох юм. Аливаа харилцаандаа тэвчээртэй, ухаалгаар дүгнэлт хийгээрэй. Ажил хэргийн хувьд танаас бодитой үйлдэл, санаачилга шаардана. Бүхнийг өөрийнхөө хүслээр болгох гэсний хэрэггүй. Танд одоо бусдын бодлыг сонсож, тэдний мэдрэмтгий байдлыг ойлгох нь илүү чухал байна.

Охин

Зарим зүйлс тавьж явуулъя гэсэн ч үлддэг бол зарим нь дэргэдээ байлгахыг хүссэн ч салаад явдаг. Тиймээс тэвчээртэй байх хэрэгтэй. Тэвчээр алдсанаас болж хүсээгүй үр дүнд хүрэх магадлал өндөр байна. Найз нөхөд, гэр бүл, хайр дурлалын харилцаанд асуудал гарвал бүх зүйлийг тодорхой байлгаж, бүх зүйлд үнэнчээр өөрийн бодлыг шууд хэлсэн нь илүү оновчтой байх болно. Ямар нэгэн ажлыг хариуцаж авсан л бол заавал дуусга. Эрч хүч, дархлаа энэ долоо хоногт тун сайн байх болно. Харин хоолны хордлогоос сэргийлэхэд гэмгүй.

Жинлүүр

Жинлүүрийнхний хувьд санхүүгийн байдал төлөвлөсний дагуу болохгүй л болов уу. Заримдаа ажил чинь ер урагшлахгүй нэг газраа зогсоод байгаа мэт санагдаж магадгүй. Хэрвээ ямар нэгэн шинэ содон зүйлд өөрийгөө сорьж ажлаа солихыг хүсч байгаа бол юу ч таныг зогсоож чадахгүй. Хамгийн чухал нь зорилгоо зөв тодорхойлж, төлөвлөгөөнийхөө дагуу яваарай. Амжилттай ажилласан ч таны санаанд хүрэхгүй байж ч мэдэх юм. Энэ бүхэн таны сэтгэл зүйгээс л хамаарах болно. Өөрөөр хэлбэл аливаа зүйлд хэт битгий шуна. Сугар гариг Жинлүүрийн ордноос буцаж байгаа учир эрүүл мэнд болоод сэтгэл зүйн хувьд маш эмзэг мэдрэг байх болно. Амархан ядарч, хууч эмгэг өвчин сэдэрч магадгүй.

Хилэнц

Хайр дурлалын харилцааны хувьд хамгийн чухал долоо хоног болно. Хосууд хайр дурлалын амьдралынхаа хамгийн эмзэг, нарийн , чухал асуудлуудыг ил гаргана. Магадгүй энэ нь таны нийгмийн байр суурь, албан тушаал ажил мэргэжлийн амбицтай холбоотой байж мэдэх юм. Хэзээ нэгэн цагт аль нэгийг нь сонгох шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай болно. Хэт тууштай үзэл бодол чинь өөрийгөө шүүх, тунгаан бодох үйл явцыг удаашруулж магадгүй юм. Нууц авьяас чадвараа нээж, өмнөхөөсөө ч илүү бүтээлч байснаар амжилттай байх болно. Үүнийг дагаад ажиллах урам зориг чинь ихээр нэмэгдэнэ. Мөнгө санхүүгийн хувьд маш тааламжтай байх болно.

Нум

Дуулиан, шуугианаар дүүрэн долоо хоногууд үргэлжилж байна. Өнгөрсөн хэдэн долоо хоногт янз бүрийн үйл хэрэг, адал явдал ээлжилсэн. Харин одоо тэр бүгдийн дүгнэлт, шийдвэрийг гаргах цаг иржээ. Гэхдээ илүү бодит, ажил хэрэгч байж, аливаа зүйлд төвлөрөх боломжтой болох нь ээ. Тэгэхээр энэ бол ямар ч эргэлзээгүй хурдаа тултал нь нэмээд, чадах бүхнээ дайчлах хэрэгтэй. Санхүүгийн хувьд хичээл зүтгэлийг чинь даган орлого тань нэмэгдэх болно. Тэвчээргүй, анхаарал болгоомжгүй байдлаасаа болж өвчнөө сэдрээх, осолд өртөх магадлалтай байна.

Матар

Сугар гариг буцаж хайр дурлалтай холбоотой санаа зовоосон асуудлууд багасна. Өмнө нь огт анхаардаггүй байсан жижиг сажиг зүйлд санаагаа зовоож эхлэх бөгөөд хэт их бухимдсанаар бусдыг өөрөөсөө түлхэх болно. Харин хосуудын хувьд хайрттайгаа дотно ярилцах, бие биеэ ойлгох, хоорондын харилцаагаа бэхжүүлэхэд ээлтэй байна. Хэрвээ банкнаас зээл авах, хэн нэгэнд өр тавих, хөрөнгө оруулалт хийх, үнэтэй зүйл худалдан авах зэрэг санхүүгийн чухал шийдвэр гаргах гэж байгаа бол хөнгөн хуумгай шийдвэр гаргалгүй сайтар бодож нухацтай хандаарай. Нойр муудаж олигтой амарч чадахгүй байх тул түр завсарлагаа аваад алжаалаа тайлж, амралт аван өөртөө цаг зав гаргаарай.

Хумх

Төсөөлж байгаагүй зүйлс ар араасаа хөврөх болно. Ажил хэргийн бүтэлгүйтэл арилж, үр ашиг нэмэгдэнэ. Хуучин, хүнд ажлуудаа дуусгаж, шинэ урт хугацааны төсөл эхлүүлэхэд таатай байна. Хэрвээ та анхааралтай хянуур байж чадвал жилийн турш санхүүгийн хувьд санаа зоволтгүй байх болно. Энэ долоо хоногт амьдралд чинь томоохон эргэлт авчрах чухал шийдвэр гаргахгүй байхыг зөвлөе. Та хараахан бүх асуудлын талаар бүрэн гүйцэт мэдээлэл аваагүй ч байж мэднэ.

Загас

Загасны ордныхон хуучин харилцаатайгаа холбоотой маргаантай асуудал, тодорхойгүй зүйлсээ цэгцлэх боломж гарч магадгүй. Ахин нэг сайхан мэдээ дуулгахад энэ долоо хоног таны санхүүд тун ээлтэй байх нь. Ихээхэн ашигтай, зөв зүйлд хөрөнгө оруулах санал ирнэ. Албан тушаалтай холбоотой томоохон өөрчлөлтөд ч бэлэн байгаарай. Сурч боловсрох, амаар болон бичгээр ажил үүргээ гүйцэтгэхэд гайхалтай үе байх болно. Харин эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг од эрхэс сануулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?