ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН М.БАТЧИМЭГ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Тэрээр 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд болон мэндэлжээ.

1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан.

М.Батчимэг нь УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Монгол хэлний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай,  Хүүхэл харах үйлчилгээний тухай хуулиудыг хамтран санаачилж батлуулсан, төдийгүй олон хууль тогтоомжийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байлаа. 

Түүний гэр бүл, хамтран зүтгэгчдэд ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [64.119.21.xxx]

    Ум ма ни бад ми хум

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?