ИПОТЕКИЙН ЗУРГААН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ШИНЭЭР БАЙР ХУДАЛДАН АВАГЧИД Л ХАМААТАЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-16 02:56

Сэтгүүлчийн үг

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгож эхэлжээ. Мөн зургаан хувийн ипотекийн зээл олгож эхэлснийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар чуулганы хуралдааны үеэр мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригаас эхлэн ипотекийн зээлийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан шинээр ипотекийн зээл авах хүсэлт гаргасан хүмүүст зургаан хувийн зээл олгох юм байна. Зээлийг 8 хувийн хүүтэй олгож ирсэн журмын дагуу олгохоос гадна хамтран зээлдэгч шаардахгүй аж. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй, зөвхөн шинээр ипотекийн зээл авах иргэдэд олгох тодорхой журамтай гэдгийг Төв банкнаас мэдээлэв.

Зургаан хувийн зээлийг өрхийн орлого нь нэг сая төгрөгт хүрсэн өрхүүд авах нөхцөл бүрдсэн байна. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-16 02:56

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?