УУЧЛААРАЙ ҮҮНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАХГҮЙ НЬ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-25 03:10

Сэтгүүлчийн үг

Үрийг чинь хайрлахгүй эр чамайг хайрлах уу?

Өөрөө туулаагүйгээс хойш хүний амьдралыг бүү шүү гэдэг. Гэхдээ хүлээн зөвшөөрч боломгүй юм гэж бас байна. Нэг хүний амьдрал биш нэг эсвэл нэжгээд сонголтын тухай ярихыг хүслээ.

Хүнтэй суухын тулд хүүхдээ хүнд өргүүлэхийг хүссэн ээжийг хүчирхийлүүлж байснаас сайн хүнд нь өгчихсөн нь дээр гэж байна. Тийм байж магадгүй. Гэхдээ за за хүчирхийлүүлж байснаас гээд хүүхдүүдээ хаа хамаагүй хүнд өгөх гээд эсвэл зүгээр хаяад байж болох уу? Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөөд байвал цаашид энэ хандлага нь зөв гээд зөндөө хүүхэд гудамжинд гарах болно шүү.

Хүүхдийн эрх гэж сүрхий юм ярих дуртай бид. Тэгвэл хүүхэд хамгийн нэгдүгээрт ээжтэйгээ байх эрхтэй юм.

Ямар хүнд өвчин тусаад өнөө маргаашгүй үхэх гэж байгаа биш.

Тийм бол өөр хэрэг хүүхдээ сайн хүнд үлдээгээд санаа амар үхэхийг хэн ч хүснэ.

ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БЭ? БИ ХҮНТЭЙ СУУЖ ЖАРГАМААР БАЙНА, ЧИ ЯАСАН Ч ЯАХАВ ГЭСЭН ҮГ МӨН БИЗ ДЭЭ.

Тэр чамайг хүчирхийлж магадгүй юм чинь танихгүй хүнд өгчихье л гэсэн үг биз дээ. ЭНЭ ТОХИОЛДОЛД ЭЭЖ ӨӨРӨӨ ЭХНИЙ ХҮЧИРХИЙЛЭГЧ ШҮҮ.

БИ ЧАМАЙГ БИШ ЭР ХҮНИЙГ СОНГОЖ БАЙНА... гэж ээж үрдээ хэлж байна гэсэн үг мөн.

Тэгж л хүүхдээ хүчирхийлүүлэхийг хүсэхгүй байгаа юм бол өөрийгөө сонго л доо.

ЭНЭ ЭРИЙГ БИШ ҮРЭЭ СОНГООД ТЭМЦЭЭД АМЬДРААД ҮЗЬЕ гэх сонголтын талаар та нар яагаад ярихгүй байгаа юм бэ?

ЯАГААД ЭХ НЬ ХҮНТЭЙ СУУХ ЭРХТЭЙ БАЙХАД ҮР НЬ ЭХТЭЙГЭЭ БАЙХ ЭРХГҮЙ БАЙГАА ЮМ???

Түүнийг л хэлээд өгчих. Ийм эх байх үүргээсээ шууд зугтаж хүүхдийн эрхэнд шууд утгаар нь халдсан ээж нарыг эхнээсээ хүлээн зөвшөөрч өөгшүүлэхгүй хэрэггүй!!

БОДДОО, ЭХИЙН СОНГОСОН ЭР ҮРИЙГ НЬ ХАЙРЛАХГҮЙГ МЭДЭЖ БАЙНА. ТЭГЭЭД ЯАГААД ЗААВАЛ ТЭР ЭРИЙГ СОНГОЖ ҮРЭЭ ХАЯХ ГЭЭД БАЙГАА ЮМ.

Сайн хүн таарна гэж яаж мэдэж байгаа юм, сайхан амьдарна гэж яаж тааж байгаа юм.

БАС ҮРИЙГ НЬ ХАЙРЛАХГҮЙ ЯВУУЛЖ ЧАДАЖ БАЙГАА ЭР ӨӨРИЙГ НЬ ХАЙРЛАНА ГЭЖ ЯАЖ МЭДЭЖ БАЙГАА ЮМ.

ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ЭЦСИЙН ЭЦЭСТ ҮРЭЭ Л СОНГОЖ БАЙ БАС УХААНТАЙ БАЙ.

 

А.МӨНХЖИН



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-25 03:10

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Иргэн [192.82.76.xxx]

    Ядуу эмэгтэйчүүдийг өөрөөр хэлбэл хөдөөний болон гэр хорооллын эмэгтэйчүүдийг багаас нь хүүхэд бүү төрүүлж бай гэж сургах хэрэгтэй. Хүүхэд ядуугийн зовлон туулж, хүчин ба хүчирхийллийн золиос болоод байна. Мал шиг хүслээ тэвчин секс хийхгүй байхад болно шүү дээ.

  • Зочин

    Зочин [64.119.19.xxx]

    Яг үнэн

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?