О.ОСОРЖАМААГ ЗОДСОН ЭТГЭЭД СОГТУУ БАЙЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-23 01:41

Сэтгүүлчийн үг

Иргэн О.Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа.  Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, 2020.09.22-ны өдрийн 15:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн О.Осоржамаагийн биед халдсан болохыг тогтоон,  үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээллээ.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн өөрөө гомдол, мэдээллээ гаргах болон тухайн хэргийг харсан гэрч дуудлага өгсөн тохиолдолд хэргийг цагдаагийн байгууллагад шалгах нөхцөл бүрддэг байна.

Иргэн О.Осоржамаа өмнө нь удаа дараа гудамжинд зодуулсан талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байсан бөгөөд тэдгээр тохиолдлуудад зодсон хүмүүст хариуцлага тооцож байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-23 01:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?