ӨНӨӨДӨР...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-23 01:23

Сэтгүүлчийн үг

УЛААНБААТАР ХОТ

09:00 цагт: Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

ШУА-ИЙН ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙН НЭГДСЭН II БАЙР

11:00 цагт: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн санаачилгаар хэвлүүлж олны хүртээл болгож буй “Монголын философичдын өв” номын нээлт болно. Утас: 88186960, 99717977

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”

11:30 цагт: Төрийн аудитын зөвлөмжийн биелэлтэд мониторинг хийж буй “Үнэн хатамж” ТББ-аас хэвлэлийн хурал хийнэ.

УЛСЫН ФИЛАРМОНИ

12:00 цагт: Төрийн шагналт Баян Монгол чуулгын “Ганган Дагшаа” концертын хэвлэлийн хурал болно. Утас: 99196623

ШУТИС-ИЙН VIII БАЙР

13:00 цагт: Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Инженерийн боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх Азийн бүсийн хурал эхэлнэ.

ТӨРИЙН ОРДОН

14:00 цагт: УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг болно. Утас: 95724747

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

15:00 цагт: Монголын үндэсний музей, Чингис хаан лаан баримлын музей хамтран Хубилай хааны мэндэлсний 805 жилийн ойд зориулан гаргаж буй "Хубилай хаан ба Монгол жанжид" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 70110913, 99123922

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

16:30 цагт: Шадар сайд Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллана. Утас: 99094993, 91989890



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-23 01:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?