СУРГУУЛИЙН АВТОБУС ЯВЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-21 04:29

Сэтгүүлчийн үг

Есдүгээр сард хүүхэд багачуудын хичээл сургууль эхэлж, оюутан залуус эрдэм номын мөр хөөн, нийслэлдээ хүрэлцэн ирцгээдэг. Үүнийг дагаад хэсэг хугацаанд чимээгүй байсан түгжрэл эргэн ирдэг гэхэд буруудахгүй. Нийслэлд өдөрт 420 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Дийлэнх нь хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөхийн тулд машин унадаг. Сурагчдын амралтаар хот сэлүүхэн, түгжрэл багасдаг нь ч үүнтэй холбоотой.

Өнөөдрөөс эхлэн (2020.09.21) 31 сургуулийн 35 чиглэлд 40 сургуулийн автобус явж эхэллээ.

Нийслэл хотоос 200 сургуулийн автобус нэмж авахаар холбогдох байгууллагууд гэрээ хийх бэлтгэл ажлаа хангасан бөгөөд эхний ээлжийн 75 автобус арваннэгдүгээр сар орчимд ирэх аж.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-21 04:29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?