Н.ТӨГСЦОГТЫН ТУЛААНЫГ ШУУД ДАМЖУУЛНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-18 02:45

Сэтгүүлчийн үг

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт 9-р сарын 20-нд дэлхийн ринг дээрх ээлжит тулаанаа хийх гэж байна. Тэрээр энэхүү тулаандаа ялалт байгуулбал WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болно.

Энэ удаа түүний өрсөлдөгчөөр Барбадос улсын тамирчин Кобиа Брийди байх бөгөөд өдгөө 28 настай тэрээр 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулжээ. Тэр дундаа таван өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан хүчирхэг тамирчин юм.

Анх гарсан төлөвлөгөөний дагуу Н.Төгсцогттой Мексикийн боксчин Эдуардо Рамирес тулалдах байсан ч тэрээр тулаанаас хоёр долоо хоногийн өмнө коронавирус тусч тулалдах боломжгүй болжээ.

9-р сарын 20-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагаас эхлэх энэхүү тулаан Монголд албан ёсны эрхтэйгээр гарах бөгөөд Юнивишнийн хэрэглэгчид UniLive 88-р сувгаар, DDish-ийн хэрэглэгчид 900-р сувгаар, бусад кабелийн хэрэглэгчид LookTV аппликейшнээр хүлээн авч үзэх боломжтой юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-18 02:45

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?