ШШГБ-ЫН АЖИЛТНУУДАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-17 02:34

Сэтгүүлчийн үг

Г.Сүхболд нар /ШШГБ-ын ажилтнууд/-т холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов. Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарт /5 хүн/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэг /Хууль сахиулагч, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон боловч шүүгдэгч Б.Уранбайгалийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор Налайх дүүргийн анхан шатны шүүхэд хурал давхацсан учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтээ баримтын хамт ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13:30 цагт хүртэл хойшлуулжээ. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-17 02:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?