Ю.ЦЭДЭНБАЛЫГ ЦАГААТГАЖ, ГЭР МУЗЕЙГ НЬ БАЙГУУЛАХ ТИЙМ ХЭЦҮҮ ХЭРЭГ ҮҮ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-17 02:30

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдөр... Монгол улсын түүхэнд хамгийн удаан буюу 22 жил Ерөнхий сайдын алба хашсан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга /1952-1974/, төр цэргийн нэрт зүтгэлтэн, армийн маршал, хөдөлмөрийн баатар, 12 дахь Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбал дарга -/1916-1991/ ын амьдралын сүүлийн өдрүүд дэндүү уйтай байсан. 

"Удаан хэвтсэнээс нуруу нь энд тэндгүй, бас хөлийн таваг нь цоорч, нэлэнхүйдээ идээлчихсэн байхад аав ганц ч удаа ёо гэж дуу алдаж байгаагүй!

Аавынхаа тэсвэр хатуужлыг хараад биширч, өрөвдсөндөө уйлдаг байлаа. Бүх бие нь галд түлэгдэж буй мэт асар их өвдөлтийг өндөр настай хүн битгий хэл, залуу хүн ч тэсэхгүй дээ!

Аав минь үнэхээр тэвчээртэй хүн байсан... Бид өвдөлтийг нь нимгэлэх гэж морфин тарьж байхад ч аав минь "би заавал нутаг буцах ёстой, миний паспорт хаа байна?" гэсээр л байсан даа” гэж Цэдэнбалын Зориг "Сүүлчийн долоон жил” номондоо бичсэн байдаг.  Өдгөө түүнийг цагаатгаж, хураасан зэрэг цолыг нь олгож, гэр музейг нь байгуулах тийм хэцүү хэрэг гэж үү?

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-17 02:30

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?