ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГАЗРЫН ШИНЭ ДАРГАТАЙ ТАНИЛЦААРАЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-17 02:13

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-ын даргаар Л.Бямбасүрэнг томилжээ.

Өнөөдөр тэрбээр ажлаа хүлээн авсан банйа. Ажил хүлээлцэх арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн, газар, хэлтсийн дарга нар оролцсон тухай ЭМДЕГ-аас мэдээллээ.

БОЛОВСРОЛ:

  • 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
  • 1991 онд Анагаах ухааны их сургууль,
  • 1996 онд Анагаах ухааны их сургууль,
  • 1996 онд мөн сургуулийн магистрантур,
  • 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.
  • 1998 онд Техникийн их сургуульд хүнс, хоол үйлдвэрлэлийн технологи чиглэлээр,
  • 1998 онд Анагаах ухааны их сургуульд хүнсний эрүүл ахуйч чиглэлээр,
  • 2002 онд Анагаах ухааны их сургуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний удирдлага, зохион байгуулалт чиглэлээр,
  • 2004 онд Эмнэлгийн тусламжийн удирдах газарт бодлогын ажиглалт, тандалт чиглэлээр,
  • 2004 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нийгмийн салбарын явцад аудит хийх чиглэлээр,
  • 2009 онд БНХАУ-д хөгжиж буй орны хүнсний аюулгүй байдлын менежмент чиглэлээр,
  • 2009 онд ХБНГУ-д хот төлөвлөлт ба хөгжил чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
  • Хүүхдийн их эмч мэргэжилтэй. Нийгмийн эрүүл мэндийн магистр.

ХЭЛНИЙ МЭДЛЭГ:

Орос, англи хэлний мэдлэгтэй.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
  • 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
  • 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан.

 

Эх сурвалж: ЭМДЕГ 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-17 02:13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    иргэн [192.82.66.xxx]

    Ямар олон ажил сольдог юм бэ дээ тогтворгүй эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авч эмчлүүлмээр байна дорвитой шийдэж өгөөрэй дээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?