МЭДЭГДЭЛ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-16 01:44

Сэтгүүлчийн үг

 УОК энэ сарын 14-нд хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Токио дахь Монгол Элчин сайдын яам дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Дэлхий нийтэд дэгдээд буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2020 оны аравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах

2. Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны аравдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд түр зогсоох

Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2020 оны аравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасантай холбоотойгоор тус ЭСЯ-наас энэ тухай мэдээллийг Япон Улсын Цагаачлалын агентлагт хүргүүлсэн тул эх орондоо буцах боломжгүй байгаа манай иргэд тус улсад оршин суух визээ үргэлжлүүлэн сунгуулна уу.

Жич: Япон Улсын Цагаачлалын агентлагаас визийн сунгалт хийлгүүлж буй гадаад улсын иргэд өөрийн улсаас нь авч хэрэгжүүлж буй хилийн хориг арга хэмжээний талаарх мэдээлэл бүхий бичгийг ЭСЯ-наасаа авч ирэх шаардлагагүй гэж мэдэгдэж байгаа ч Цагаачлалын агентлагын орон нутаг дахь зарим салбар дээрх бичиг баримтыг шаардах тохиолдол гарч байгаа тул Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийг визээ сунгуулах иргэдийн хэрэгцээнд зориулж япон, англи хэлээр дор байршуулав" гэжээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-16 01:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?