Ч.СҮРЭНХОРЛОО: АТГ ЧАДАМЖГҮЙ АЛЬ ЭСВЭЛ Д.ЖИГЖИДНЯМААГИЙН НӨЛӨӨНД АВТСАН...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-15 03:13

Сэтгүүлчийн үг

“УБТЗ”-тай холбоотой асуудал нь жирийн төмөр замчидтай холбоогүй, зөвхөн тухайн байгууллагыг удирдаж буй Замын дарга Д.Жигжиднямаа гэдэг хувь хүнтэй холбоотой, албан тушаалын эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өмч хөрөнгийг үргүй зарцуулсан байж болзошгүй зарим асуудлыг Төмөр замын нэгдсэн холбоо ТББ АТГ-т хандсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн.

Гэвч  Эрүүгийн хуулийн 22.1, 22.9 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжтэй түүний үйлдлүүдийг Авлигатай тэмцэх газар шуурхай шалгаж шийдвэрлэхгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нэрээр цаг хугацаа хожин мартагнуулах аястай, туйлын хөшүүн хойрго, идэвх санаачилгагүй, шалгаж байгаа нэр зүүн өнөөдрийг хүрч байгаа, хуулиар хүлээсэн үүргээ шударгаар  хэрэгжүүлэхгүй байна хэмээн тус төрийн бус байгууллагынхан үзэж байгаа юм байна.

Тэр ч утгаараа Төмөр замын нэгдсэн холбоо ТББ-ын зүгээс АТГ-т газарт шарадлага хүргүүлж асуудлыг нэн түргэни шйидвэрлэж, шалгахгүй бол өөрсдөдөө байгаа болон АТГ-т хүлээлгэн өгсөн нотлох баримт мэдээллүүдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод цацна гэдгээ мэдэгдлээ.

5



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-15 03:13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.186.xxx]

    Жирийн иргэн байсан бол аль эрт шоронд орсон. Яагаад энэ хүнийг шалгадаггүй юм бэ?!!!!

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?