ЕРӨНХИЙЛӨГЧ, ИРГЭНШИЛ ХҮССЭН ЕСӨН ӨВӨР МОНГОЛ ИРГЭНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-15 00:04

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын ӨМӨЗО-ны 25 иргэний Монгол Улсын иргэншил авах өргөдөл ирүүлсэн бөгөөд одоогийн байдлаар үүний 9 нь шийдэгдсэн талаар Дорнод аймагт ажиллах үеэрээ хэлжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ сарын 13-нд Дорнод аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр  тус аймгийн иргэн Ц.Түмэн “ 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн мэндчилгээндээ та хүүхэд багачуудыг тойруулж суулгаад Өвөр Монголын шүлэгч Цэцэнцогтын монгол бичгийн тухай шүлгийг уншиж байгааг харахад их таатай сайхан байлаа. Та бүрэн эрхийнхээ хүрээнд их том үйлс бүтээх боломжтой гэж би бодож байна.Өвөрмонголчууд Монгол Улсын иргэн болохыг хүсэж, төрж өссөн нутаг орон, аав ээж, ах дүү, төрөл саднаа орхиод, маш их эрсдэлийг үүрэн Монгол Улсын харьяат болохыг хүсэн ирж, энэ улсад ирснийхээ дараа маш удаан хугацаанд ажил төрөл, оршин суух хаяг байхгүй, маш хүнд байдалд байдаг.

Зарим нь НҮБ-ын хамгаалалтад орж байх шиг харагддаг. Нөгөө талаасаа манай Дорнод аймагт ч гэсэн ийм хүмүүс Монгол Улсын харьяат болохоо хүсэн хүлээсээр он жилийг барж байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хэдэн өвөрмонголчуудын хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын харьяат болгосон бэ" гэх асуулт  тавьжээ.  Дээрх асуултад  Ерөнхийлөгч Х.Баттулга "Одоогийн байдлаар над дээр ӨМӨЗО-ны 25 иргэний өргөдөл байна. Шийдсэн нь 9. Өнгөрсөн долоо хоногт таван гэр бүлийн асуудлыг шийдсэн. Энэ асуудлыг ганцхан би шийддэггүй, олон байгууллагаар дамжиж, эцэст нь миний зарлиг гардаг" хэмээн хариулжээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-15 00:04

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?