РИО ТИНТО:ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙД ЗОРИУЛЖ ДАХИН 500 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-14 23:26

Сэтгүүлчийн үг

“Рио Тинто” компани Монгол Улс дахь "Оюу Толгой" зэсийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохын тулд дахин 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж буй тухайгаа мэдэгджээ.

Тус уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компани зарлаж байсан билээ.

“Оюу Толгой”-н бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байв. Ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сард эхлэх боломжтой болж байгаа юм.

Монголын Засгийн газар "Оюу Толгой" төслийн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэн хувийг “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг. Харин “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны дийлэнхийг “Рио Тинто” компани эзэмшдэг.

Эх сурвалж: AUSTRALIAN MINING



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-14 23:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?