С.БАЯР САЙД БАТЛАН ДААЛТАНД ГАРААГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-14 02:02

Сэтгүүлчийн үг

Ерөнхий сайд асан С.Баярт анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасч, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял, бүгд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

 Гэхдээ тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байгаа бөгөөд С.Баярын твиттер хаягаар "Би эргэн ирлээ. Монгол жиргээний түмэн сайн сууцгааж байна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирлээ. Та бүхний амар амгаланг айлтгаж байна" хэмээн жиргэжээ. 

Мөн түүнийг бталан даалтанд гарсан гэх мэдээлэл түгсэн.  Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Батлан даалтад гараагүй. ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа. С.Баяр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас дамжин өнгөрүүлэх ангид хоригдож байгаа. Давж заалдах шатны шийдвэр гарсны дараа түүнийг хорих ангид хуваарилна" гэлээ.  



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-14 02:02

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?