АТГ, Д.ГЭРЭЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-09 09:27

Сэтгүүлчийн үг

Тагнуулын Ерөнхий Газрын /ТЕГ/ дарга асан Д.Гэрэлийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гомдлын дагуу бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. 

Д.Гэрэл нь өнгөрсөн наймдугаар сарын 25-нд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.   Д.Гэрэл нь 2017 онд Б.Хурцын оронд томилогдож байсан юм. Түүнчлэн  2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд мөн л ТЕГ-ын даргаар томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан талаар намтарт нь бичжээ. Тэрбээр, УИХ-ын сонгуулийн өмнөхөн газрын хууль бус олголт зэрэг маргаантай асуудалд холбоотой гэх дуулиан шуугианд холбогдож байсан удаатай. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-09 09:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?