“САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ТЭЙ БОЛЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-09 01:42

Сэтгүүлчийн үг

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн III улирлын ээлжит хуралдаан СЗХ-нд боллоо. Хуралдаанаар СЗХ-ноос “Сэндбокс зохицуулалтын журам”, “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах Үндэсний хөтөлбөр”-ийн төслийг тус, тус танилцуулж, дээрх хоёр асуудлыг хэлэлцэн батлав.“Сэндбокс зохицуулалтын журам”-ын төсөл нь санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд зохицуулалтын орчинд туршиж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм. Сүүлийн жилүүдэд бизнесийн салбарт хурдацтай өөрчлөлт өрнөж, хувьсан өөрчлөгдөх үед түүнд тохирсон зохицуулалтыг шууд ашиглан, хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг. Тэгвэл сэндбокс зохицуулалт нь инновацийн хөгжилд саад учруулалгүйгээр тохирох зохицуулалтыг хурдан хугацаанд боловсруулах боломж олгодгоороо давуу талтай аж.

Харин “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах Үндэсний хөтөлбөр”-ийн төсөл нь санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонголттойгоор иргэн, ААН бүрийн хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн хямд, хялбар байдлаар хүртэх боломжийг бий болгох зорилготой. Ингэснээр иргэд санхүүгийн боловсролтой, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, хууль эрхзүйн орчин бүрдэнэ. Мөн технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтын орчин бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, зохистой хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, замаар хүртээмжийг нэмэгдүүлэх, бичил санхүүжилт, ЖДҮ, ногоон санхүүжилтээр дамжуулан банкнаас бусад санхүүгийн зах зээлийн санхүүжилтийн орчин сайжирч, хүртээмж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанд СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд оролцов.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-09 01:42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?