МХБХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ИРЭХ САРД СОНГОНО

Сэтгүүлчийн үг

Монголын хөл бөмбөгийн холбооны /МХБХ/ зөвлөлийн ээлжит их хурал 2020 оны аравдугаар сарын 07-ны өдөр болно. Тэгвэл тус хурлаар эзэнгүй байгаа эрэгтэй дэд ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах юм.

МХБХ-ны өмнөх эрэгтэй дэд ерөнхийлөгч Г.Дашням өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг холбооны зөвлөл хүлээн авч энэ оны тавдугаар сарын 27-нд зөвлөлийн гишүүнээс чөлөөлжээ.

Мөн МХБХ-ны дүрмийн дагуу Эрх зүйн байгууллагуудын ажиллах хугацаа дууссан тул уг байгууллагуудын гишүүдийг сонгох аж. Гишүүд их хурлаар хэлэлцүүлэх аливаа саналаа 30 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ирүүлэх юм.

Их хурал болохоос 10 хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудал, ажлын тайлан, санхүүгийн болон аудитын тайлан, бусад холбогдох бичиг баримтыг холбооны гишүүдэд хүргүүлэх ёстой байдаг аж.

Эх сурвалж: МХБХ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?