"ОЮУ ТОЛГОЙ" ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АНУ-Д ШАЛГАНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-07 04:13

Сэтгүүлчийн үг

АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос тусгайлсан Ажлын хэсэг байгуулж, "Рио Тинто" компаниас Монголд хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслийн гүний уурхайтай холбогдох асуудлыг шалгахаар болжээ.

"Рио Тинто" компанид  2017-2019 оны хооронд Монгол Улстай холбогдох зэсийн төсөлд ажиллаж байсан Ричард Боулигийн мэдүүлгийг үндэслэн шалгалт явуулж байгаа гэх мэдээлэл байна.

Түүний мэдүүлэгт “Гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын хугацаа хойшлогдох, геологийн нөхцөл байдлаас болж бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх тухай сануулж байсан ч удирдлагууд үл тоосон” гэж дурджээ. Одоогоор АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос мөрдөн шалгах ажлыг албан ёсоор эхлүүлээгүй байгаа ажээ. 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн долоодугаар сард "Рио Тинто" компани “Оюу Толгой” төслийн гүний уурхайн тооцоолсон нөөцийг бууруулж, геологийн нөхцөл байдлаас шалтгаалж бүтээн байгуулалтын зардал нэмэгдэнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

                                                                                                                       Эх сурвалж: Financial Times



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-07 04:13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?