"ДОМГИЙН АЯЛГУУ" ЭНЭ САРЫН 9-НД ЭГШИГЛЭНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-08 03:44

Сэтгүүлчийн үг

Ану хатны дүрийг бүтээсэн СТА Д.Отгонжаргал, ардын дууны Б.Алтанжаргал, Voice оf Mongolia-гийн Үндэсний ялагч Ц.Энгүүн гурав хаан, хатан, гүнж болсон шторк цацсан нь “Домгийн аялгуу” хамтарсан тоглолтынх байжээ. Элсэн дундуур эртний үхэр тэрэг дөтөлсөөр сиймгэр хөшигний цаанаас гүнжийн дүрд хувирсан Ц.Энгүүн бууж ирдэг хэсгийг зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан могой” роман кино болж байгаа юм байна гэж андуурсан хүн олон аж.

Хоолойн чадал шаардсан попера дуулдаг Д.Отгонжаргал, “Дөмөн”, “Гоолингоо” зэрэг ардын дуунуудаар танигдаж яваа Б.Алтанжаргал, поп рок урсгалаар дуулж буй Ц.Энгүүн гурав хамтдаа нэг тайзан дээр гарах нь наадмын өмнөх нэгэн сонирхолтой, үзүүштэй тоглолт болоод байна.

Дуучин Д.Отгонжаргал, Б.Алтанжаргал хоёр нь СУИС-ийн дуулаачийн нэг ангийн хоёр ажээ. Нэг ангийн хоёр “Үхэрт хүйтэн” гэдэг, хоолойн цараа шаардсан барга ардын уянгын дууг хамтдаа дуулах ажээ. Харин Ц.Энгүүн “Чи над шиг дурлах уу?”, “Kaleidoscope”, “Bohemian rapsody” зэрэг англи, монгол дуунуудаа дуулж, дундуур нь хийлээ хөгжимдөнө. Дуучин Д.Отгонжаргал үзэгчдээ байлдан дагуулж, клип нь 7 сая гаруй хандалт аваад байгаа“Миний ээж тэмээчин”болон, “Хайр минь”, “Хун галуу” зэрэг уран бүтээлээ эгшиглүүлнэ.

Гурван дуучин монгол түмний шүтээн сүлд дуу СГЗ Ж.Бадраагийн шүлэг, АЖ Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг”-ийг ая зохиогч Ц.Байдрагийн шинэчилсэн найруулгаар хамтран дуулах нь “Домгийн аялгуу”-ны хамгийн огшоох хэсэг ажээ.

Тоглолтыг “Гамлет” моно жүжгийн найруулагч С.Баасанжаргал найруулж, тайзны зураачаар Э.Батхүлэг ажиллаж, Цагдаагийн “Сүлд” чуулга, АЖ Ш.ЧИмэдцэеэ, АЖ Д.Мэндбаяр нарын мэндчилгээ орсон агаад 7 сарын 9-ний 20 цагаас Look8 Sky go, DDSH tv-нүүдээр нэгэн зэрэг лайваар үзүүлнэ.

Тоглолтын орлогыг Хайду хааны охин, бөх гүнжийн тухай  “Хотулун гүнж” УСК-ны хөрөнгө босгоход зориулах ба, орлогын тодорхой хувийг Цагдаагийн эргүүл хамгаалалтын ангид номын сан байгуулахад хандивлах юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-08 03:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.181.xxx]

    Нэг хэсэг монголын түүх тасарсан

  • Зочин

    Зочин [64.119.24.xxx]

    Фү яаогийн домог

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?