Н.НОМТОЙБАЯР УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРОЛГҮЙ Ч ХОХИРОЛТОЙ ХЭМЭЭН ЯЛ ӨГӨВ ҮҮ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-08 00:06

Сэтгүүлчийн үг

 Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлж, 2020 оны 07.07-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргажээ.

1. Шүүгдэгч Боржигон овогт Навчаагийн Алтансувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Харин шүүгдэгч Номт овогт Нямтайширын Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

3. Шүүгдэгч Тайчууд овогт Батжаргалын Нямдавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

4. Шүүгдэгч Өндөр овогт Бат-Эрдэнийн Шижиржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

5. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Баттөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

6. Шүүгдэгч Их шарнууд овогт Дандарын Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

7. Шүүгдэгч Гүртэн овогт Мэндбилэгийн Нямдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

8. Шүүгдэгч Булгадар овогт Нуурайн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийтгэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Дашрамд тэмдэгдэхэд, 

Н.Номтойбаярыг гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэргийн зохион байгуулагч гэх  үзсэн бөгөөд 22-ын нэгийн гуравдугаар зүйдп заасанчлан “....Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашигт харшаар ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Тайлбар: -Энэ хуульд заасан “олон улсын байгууллагын албан тушаалтан” гэж олон улсын, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын ажилтан, тухайн байгууллагыг төлөөлөх, тухайн байгууллагын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий, тухайн байгууллагаас томилогдсон хүнийг ойлгоно.” хэмээн яллажээ.

 Хачирхалтай нь түүнд улсад учруулсан нэг ч  төгрөгнйи хохирол байдаггүй юм байна лээ..

 

  



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-08 00:06

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?