У.ХҮРЭЛСҮХИЙН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДУУД...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-07 23:47

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд: 

-Шадар сайд  Я.Содбаатар

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

-Гадаад харилцааны сайд Н.Энхтайван /Политехникийн дээд сургууль, Бээжин хотын Худалдааны их сургууль, Шинэ Зеландын Велингтоны их сургууль тус тус дүүргэсэн. МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан, 1993-1996 онд Худалдаа, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд ГХЯ-нд мэргэжилтэн, атташе, 1997-1999 онд ГХЯ, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, III, II, I нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2015 онд Шадар сайдын зөвлөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байжээ./

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд/

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн Сангийн сайд/

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/

-Эрчим хүчний сайд  Н.Тавинбэх /Эрчим хүчний салбарт мастераас эхлэн гүйцэтгэх захирлын алба хашиж, Багануур дүүргийн захирагчаар ажиллаж байжээ. /

-БСШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн /1994 оноос эхлэн Боловсролын яаманд мэргэжилтнээс эхлэн газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл алба хашиж байгаа, салбартаа танигдсан, ажлаа мэддэг туршлагатай төрийн албан хаагч юм байна./

-Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхлүүлж, УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын алба хашиж байжээ./

-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан /Сангийн яамны газрын даргаар ганцхан жил ажиллаад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/

-Соёлын сайд С.Чулуун /Шинжлэх ухааны доктор, академич цолтой, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ./

-Эрүүл мэндийн сайд - Б.Цогтбаатар /Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ. Тэрээр АШУИС-ийг хүний их эмчээр төгсөж, мэргэжлээрээ АНУ-д магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан юм байна./

-Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар ажиллаж бүтээн байгуулалтын олон төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулсан. Уг салбарын ажил албыг сайн мэдэх, туршлагатай төрийн албан хаагч, Барилга хот байгуулалтын дэд сайд асан/

-Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр /Бригадын генерал цолтой, 1994 онд Зэвсэгт хүчний жанжин штабаас ажлын гараагаа эхлэж, 1996 оноос хойш Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа юм байна. /

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа  Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан, төрийн ажлын туршлагатай, гадаадад боловсрол эзэмшсэн бүсгүй юм./

-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон /Уул уурхайн салбарт 30 орчим жил ажиллаж байгаа маркшейдер, инженер. “Монголросцветмет” ТӨҮГ-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаа. /нар орж ажиллахаар болсон байна.

 

 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-07 23:47

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [64.119.24.xxx]

    Ургын томилгоо хийсэнгүй гэх гишүүдийн бүлгэм байгуулагдаж

  • Зочин

    2020 [202.55.188.xxx]

    1999-2005 МАСЗМ нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга 2005-2006 онд ҮХЯ сайдын зөвлөх 2006-2008ҮХЯ дэд сайд 2009-2010 МХЕГдэд дарга, дарга 2010-2012 онд МАН Нарийн бичгийн дарга, 2012-2016-МУИХ гишүүнээр, 2018-2019 ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байсан ийм арвин туршлагатай, үүрэг хариуцлагатай хүнийг шадар сайдаар томилсон нь түүнийг улс төрд заавал байх ёстой хүний нэг гэдгийг баталсан хэрэг. Я. Содбаатар

  • Зочин

    зочин123 [202.126.90.xxx]

    Содбаатарыг шадар сайдад дэмжиж байна. 2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дарга хийдэг байхаас нь мэднэ. хамтарч бас удирдага дор нь ажиллаж байлаа. тэр үеээс үлдсэн сэтгэгдэл бол сайн удирдагч гэж л хэлийдаа. Одоо ингээд сайд болж байгаа нь нүдээ олсон үйл явдал байна.

  • Зочин

    Gan uzegten [66.181.161.xxx]

    Шинэхэн засгийн газрын бие бүрэлдэхүүнд баяр хүргэе. Ерөнхий сайд маань хэлсэн амлалтандаа хүрч мэргэжлийн, өндөр боловсролтой хүмүүүсээр багаа бүрдүүлжээ. Боловсролоороо ч тэр, ажлын туршлагаараа ч тэр шадар сайдын хүндхэн албанд Содбаатар тохирох хүн мөнөөсөө мөн байсан юм. Нүдээ олсон томилгоо байлаа. Ихийг хийж бүтээгээрэй.

  • Зочин

    comment1 [192.82.65.xxx]

    bogino hugatsaand said baihdaa vr dvntei chuhal ajluudiig sanaachilsan shvv dee. Niseh buudal, hurdnii shine zam, agaariin teewriin liberalchlal geh met..Y.Sodbaatar bol tomor hurdnii zam, niseh ongotsnii buudal zergiig sanaachilsan dahin saidad tawij dutuug ni gvitseeh bolomj ogsond bayrtai bnaa

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?