Н.НОМТОЙБАЯРЫГ ШҮҮХ ХУРАЛ ДӨРӨВ ДЭХЬ ӨДРӨӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-07 01:32

Сэтгүүлчийн үг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дөрөв пдэхь өдрөө үргэлжилж байна.  Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 28-нд болж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тодруулбал, Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлтэй прокурорын баримт, хүсэлтийг харгалзан шүүх дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 26-нд товлосон ч Н.Номтойбаярын өмгөөлөгчид наашлуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг тус дүүргийн шүүх уржигдар хэлэлцэж Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг өнөөдөр 14:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарлажээ. Тус хуралдааны явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Түүнийг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө авах үед худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр хуулийн байгууллага шалгаж байсан юм.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-07 01:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?