С.БАЯР, Ч.ДАВААНЯМ НАРЫН ХЭРГИЙГ ТУСАД НЬ ШАЛГАХААР БОЛЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-06 04:28

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгой команийн ТУЗ-ийн дарга асан Д.Ганболд, гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10 цагт эхэллээ. С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг Оюутолгойн хэргээс тусад нь шалгахаар боллоо

Тэдэнд, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, энэ хэргийг давтан үйлдсэн, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй зэрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн шүүж байгаа билээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-06 04:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?