ИРГЭДИЙН АНХААРАЛД...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-06 01:10

Сэтгүүлчийн үг

Улсын онцгой комиссоос ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны долдугаар сарын 5,6-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дараах зүйлийг мэдэгдэж байна.  Дээрх өдрүүдэд хилийн боомтыг зөвхөн 10.00-20.00 цагийн хооронд нээж, иргэдийг нэвтрүүлнэ. 

-Хилээр нэвтрэх иргэд коронавирусийн шинжилгээг урьдчилан хийлгэсэн байх,

-Тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсний дараа иргэдийг хилээр нэвтрүүлэхийг анхаарна уу.

-Төлбөрийг дараах дансанд тушаана.

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, тусгаарлах байр хүргэх тээврийн хөлс, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 070 000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 650000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлнө.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-06 01:10

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?