ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-06 01:08

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 06. Даваа гариг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 16. Сумъяа гариг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал:  Мод

Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, угаал үйлдэх, үнэт эрдэнийн зүйл авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод  хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-06 01:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?