COVID-19”-ЫН УРШГААР ITU 2020 ОНЫ САНХҮҮГИЙН ЖИЛД 1,4 САЯ ОРЧИМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-03 00:59

Сэтгүүлчийн үг

Канадын Монреаль хотод болох триатлоны ДАШТ-ийг ирэх аравдугаар сарын 3-4-нд зохион байгуулахаар болжээ.  Мөн пара триатлоны цувралыг ч ижил хугацаанд зохион байгуулах аж.  Олон улсын триатлоны холбоо (ITU)-ны Удирдах зөвлөл энэхүү шийдвэрийг баталгаажуулсан байна.

Анх төлөвлөснөөр өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр дээрх тэмцээнийг зохион байгуулах ёстой ч “covid-19” цар тахлын халдвараас шалтгаалан ийнхүү хойшлогдсон байна.  Түүнчлэн тавдугаар сард товлосон байсан Арзаченагийн Дэлхийн цом, Алхандрагийн паратриатлоны Дэлхийн цомыг ирэх аравдугаар сарын 10-нд болгон өөрчлөв.

Олон улсын триатлоны холбоо цар тахлын дэгдэлтээс шалтгаалж гуравдугаар сараас хойш нэг ч тэмцээн зохион явуулж чадаагүй бөгөөд оны сүүлчийн хагаст уралдаан тэмцээнүүдээр нилээн шахагдах бололтой. “Covid-19”-ын уршгаар ITU 2020 оны санхүүгийн жилд 1,4 сая орчим ам.долларын алдагдал хүлээх болсноо мөн мэдэгджээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-03 00:59

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?