Х.БАТ-ЯЛАЛТЫН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.07.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болрхоор товлогдсон байсан ч хойшиллоо. Учир нь шүүгчийн шүүх хурал давхацжээ. 

Түүнийг шүүхээс нэхэмжилсэн барьцааны мөнгөө заасан хугацаанд байршуулаагүй, шүүх хуралдаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа билээ. 

Шүүгдэгч Х.Бат-Ялалтыг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [122.201.22.xxx]

    Үнэн ялна

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?