ЭЕШ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-02 01:32

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр ЭЕШ Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.  Түүхийн шалгалт 10:00-11:20 цагт, Англи хэлний шалгалт 14:00-15:20 цагт явагдах юм.  COVID-19 өвчний цар тахлын улмаас шалгалтын хугацааг хойшлуулж долоодугаар сарын 2-5-нд буюу өнөөдрөөс эхлэн ням гарагийг дуустал зохион байгуулахаар болсон.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ:

Долдугаар сарын 03-ны Баасан гариг

10:00-11:40 цагт Хими
13:00-14:20 цагт Газарзүй
16:30-17:50 цагт Нийгэм судлал

Долдугаар сарын 04-ний Бямба гариг

10:00-11:20 цагт Биологи
14:00-15:40 цагт Математик

Долдугаар сарын 05-ны Ням гариг

10:00-11:40 цагт Физик
13:00-14:20 цагт Орос хэл
16:00-17:20 цагт Монгол Хэл

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;

2. Суудлын хуваарь;

3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. Хэрвээ цахим үнэмлэхээ гээдүүлсэн бол ТҮЦ машинаас лавлагаа авч ирэх/;

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-02 01:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?