ОХУ-ААС ИРГЭДЭЭ ТАТНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-01 01:06

Сэтгүүлчийн үг

Улсын онцгой комиссоос ОХУ-д оршин сууж буй иргэдээ энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор татан авах шийдвэр гаргасан байна.  Дээрх өдрүүдэд нутаг буцах иргэд Улаан-Үд хотоос өөрсдөө нийтийн тээвэр эсвэл унаа хөлслөн Хиагт боомтод очих бөгөөд хилээр нэвтрэхийнхээ өмнө коронавирусийн халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байх ёстой аж.

Мөн түүнээс гадна тусгаарлах байр, тусгаарлах байр руу хүргэх автобусны төлбөрүүдийг хийсэн байх ёстойг ОХУ дахь Монголын Элчин сайдын яамнаас анхааруулж байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-01 01:06

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?