У.ХҮРЭЛСҮХ КАБИНЕТЫН БҮТЦЭЭ ӨӨРЧЛӨХ ҮҮ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-01 00:52

Сэтгүүлчийн үг

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2020.07.01/ Тусгаар тогтнолын ордонд 10.00 цагаас хуралдана. Уг Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг МАН-аас тодруулах юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасан. Энэ дагуу парламентад олонх болсон МАН Ерөнхий сайдаа тодруулна. Хэдийгээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийг  Засгийн газрын тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон ч уг асуудлыг намынхаа Бага хурлаар заавал хэлэлцэх ёстой.

Ингээд Ерөнхий сайдыг Анхдугаар чуулганаар томилсноор Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Засгийн газрын бүтцэд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.  Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заажээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-01 00:52

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?