ГАЗАР ЛУСЫН ҮЙЛ ХИЙХЭД САЙН

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-01 00:38

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 01. Лхагва гариг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 11. Буд гариг. Хонгорцог одтой, хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал:  Шороо

Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-01 00:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?