COVID-19-ИЙН ХАЛДВААРЫН ТОХИОЛДОЛ 10 САЯД ХҮРЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-28 04:45

Сэтгүүлчийн үг

Дэлхийн 216 улсад бүртгэгдээд буй Covid-19-ийн цар тахлын улмаас 10 сая 81 мянга 522 хүн халдвар авчээ. Үүнээс 5.4 сая хүн эдгээд байгаа бол 501 мянга 298 хүн амиа алджээ. Халдварын тохиолдлоор АНУ, Бразил, ОХУ, Энэтхэг, Их Британи зэрэг улс тэргүүлж байна. АНУ-д 24 цагийн хугацаанд 43 мянга 581 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нэмж 512 хүн амиа алджээ. Тус улсад нийт халдварын тохиолдол 2.5 саяд хүрснээс 1 сая хүн эдгэрч, 128 мянган хүн амиа алдаад байна.

Бразил улсад 24 цагийн хугацаанд 35 мянга 887 шинэ тохиолдол бүртгэгдэж, 994 хүн амиа алджээ. Тус улсад нийт тохиолдол 1.3 саяд хүрч, 715 мянга хүн эдгэж, 57 мянган хүн амиа алджээ. Харин ОХУ-ын хувьд  нийт тохиолдол 627 мянга 646-д хүрч, 393 мянга 352 хүн эдгэрч, 8969 хүн амиа алджээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6852 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-28 04:45

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?