THE HU ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫГ МҮОНТ-ЭЭР ШУУД ДАМЖУУЛНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-28 01:18

Сэтгүүлчийн үг

"The Hu” хамтлагийн онлайн тоглолт өнөөдөр“White Rock Center”-т болно. Тус хамтлаг тоглолтоо энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч түр хугацаанд хойшлуулаад байсан билээ. "The Hu" хамтлагийн тоглолтыг ерөнхий зохион байгуулагч “Хүрээ энтертайнмент” ХХК, МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх юм.

“The Hu” хамтлаг нь монголчуудын уламжлалт урлаг болсон хөөмэй, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийг ашиглан тоглодог. Тэд тус тоглолтоос олсон орлогоо "Covid-19" халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-28 01:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?