ДЭМБ: ЦАР ТАХЛЫН ИЛҮҮ АЮУЛТАЙ ҮЕ ИРЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-21 00:32

Сэтгүүлчийн үг

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд Covid-19 халдварын 166 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт хамгийн олон хүн халдварласан тохиолдол болсныг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.Улс орнууд хөл хориогоо сулруулж эхэлснээр халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг ДЭМБ-аас анхааруулсан байна.  

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өчигдрийн ДЭМБ-ын хэвлэлийн хурлын үеэр цар тахлын илүү аюултай үе ирж байгааг анхаарууллаа. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом дэлхийн хэмжээнд бүх улс орны хүн ам хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдээс залхаж, хамгаалалтаа сулруулж байгаатай зэрэгцэн вирус маш хурдацтай тархаж байгааг онцолсон. Хүн төрөлхтөнд энэ вирусний дархлаа байхгүй тул хүмүүс халдварт өртөмтгий байна. Вирусний халдварлах чадвар ч өндөр байгаа тул хүмүүс бие биеэсээ зайтай, олон нийтийн дунд амны хаалт зүүж, гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй байгааг анхааруулсан" хэмээлээ. 

Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 8 сая 735 мянган хүн өвчилж, 461 мянган хүн нас бараад байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-21 00:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?