ИДЭВХТЭЙ, ХҮЧТЭЙ, ЭРҮҮЛ БАЙЯ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-21 00:28

Сэтгүүлчийн үг

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ анх 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн Олимпийн хөдөлгөөн үүссэн энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон "Олимпийн өдөр" хэмээн тодотгож, дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Жил бүрийн Олимпийн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос төрийн байгуулагууд, спорт холбоод болон аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүдтэй хамтран олон нийт, хүүхэд багачуудад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн Олимпийн өдөр нь цар тахлыг хамтдаа хичээж даван туулахыг зорин, "Идэвхтэй, Хүчтэй, Эрүүл байя" уриан дор цахим хэлбэрээр өрнөх юм.

МҮОХ-ноос зургаадугаар сарын 23-ны өдөр Олимпийн медальтантай уулзах уулзалт, олимпийн боловсролын хичээл зэрэг цахим арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-21 00:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?