Бензема "Реал"-ын төлөө 243 дахь гоолоо оруулж, Пушкашийн амжилтыг давж гарлаа

Сэтгүүлчийн үг

Испанийн Ла лигийн 29 дүгээр тойргийн хүрээнд "Реал Мадрид" клуб "Валенсия"-тай тулж, 3:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтод "Реал"-ын довтлогч Карим Бензема дубль хийсэн. Ингэснээр 32 настай Франц хөлбөмбөгч "Реал Мадрид"-ын төлөө 243 дахь гоолоо оруулж, алдарт Ференца Пушкашийн 242 гоол оруулсан амжилтыг давж гарлаа. 

Энэ амжилтаараа тэрбээр "Реал Мадрид"-ын бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 5 дугаар байр руу орж ирлээ. Эзэн хааны багийн бүх цаг үеийн мэргэн бууч нь 450 гоол оруулсан Криштиано Роналдо. Тэгвэл хоёрдугаарт Рауль 323, гуравдугаарт Альфредо Ди Стефано 308,  дөрөвдүгээрт Сантильяна 290 гоолтой жагсаж байна. 

 

эх сурвалж zaluucom .mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?