ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ НЭР ХҮНДЭД ХАЛДАГЧИД

Сэтгүүлчийн үг

"15 раунд" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Б,Даваа хотын дарга С.Амарсайхан болон түүний ах дүү, гэр бүлээс уучлал гуйсан. Хүний удам судрыг нэр бүхий хүмүүс, зохион байгуулалттайгаар хамтран үйлдсэн байдаг. 

"С.Амарсайхан болон түүний гэр бүлээс уучлал гуйя
Хотын даргын өвөө болох Ишбал гэдэг хүний нэрийг И Ша Бао гэж хятад хүн байсан гэж би пост бичиж байсан юм. Тэр постноос болж зөрчлийн хуулиар хоёр саядуулсан. Өөрөөр хэлбэл би болон, миний мэдээлэл авсан эх сурвалжууд хотын даргын өвөөг хятад хүн гэдгийг нотлоогүй. Тэрэндээ шаралхаад С.Амарсайхан гэдэг хүнд өсөрхсөн зүйл үгүй. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр бууж И Ша Бао гэх мэдээллийг надад өгсөн өмгөөлөгч Батбаяртай сошлоор гөвүүлсэн юм.

Миний тэр пост С.Амарсайхан гэдэг хүний өндөр настай эхийнх нь сэтгэлийг маш их зовоосныг би сонслоо...
Өвөртлүүлж өссөн өөрийн хайртай эмээтэйгээ зүйрлүүлж бодоод сэтгэл эмзэглэсэн. Тиймээс цаг хугацааны хувьд өнгөрсөн ч гэлээ би өөрийн фейсбүүк дээрээ буруу ташаа мэдээлэл бичсэнийгээ залруулж өөрийн фейсбүүкээрээ дамжуулж тэр буурайгаас, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нараас нь уучлал гуйя.

Иймэрхүү асуудал сэтгүүлч нарт байнга тохиолддог. Шүүх дээр заримдаа ялж, заримдаа ялагддаг. Ер нь ялагдсан бол өсөрхөөд, зуугаад байлгүй шударгаар олон нийтийн өмнө уучлал гуйж байхыг үзэг нэгтнүүддээ уриалж байна.
Мөн бусдын удам судар, гэр бүлтэй холбоотой мэдээлэл гаргахаасаа өмнө сайн нягтлах хэрэгтэй гэдгийг сэтгүүлчиддээ захия. Байнга дийлэх гэж зүтгэдэг хүний зүрх сэтгэл эвдэрхий байдаг. Дугуйны хээ дээр доороо ээлжилж гардагийг тунгааж байна.

Тэр өндөр настай хүний нэрийг ч би мэдэхгүй. Ямартаа ч удам судрыг нь буруу бичиж, сэтгэлийг нь шаналгаж, даралтыг нь өсгөсөндөө уучлал гуйя. Намайг уучлах албагүй. Харин би буруугаа хүлээж байгаа учир өөрийгөө уучилна. Миний уучлалын постыг уншуулна гэж итгэж байна."

 

Энэхүү ажиллагааны гол зохион байгуулагч Г,Батбаярын буруутай үйлдэл нотлогдож, өмгөөллийн эрхээ түдгэлзүүлсэн байна. 

Хилийн чанадаас фейсбүүкийн хил хязгааргүй, нээлттэй байдлыг буруугаар ашиглаж байгаа энэхүү бусармаг үйлдэл сонгуулийн үед дахин гарах уу?

 
 
 
 
 
 
 
 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [64.119.18.xxx]

    Батбаяр бол үнэхээр худалч, хуурамч

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?