ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЛАА

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газрууд, Нийтийн тээврийн автобусанд зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг Б, Э, Ж, А, Ц нарын гэр бүлээрээ хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан юм.  

Одоогийн байдлаар 18 удаагийн үйлдлээр иргэдэд 16.4 сая төрөгийн хохирол учруулсан байна. Тэд хулгайлсан гар утсаа “Теди” төвийн худалдаачдад борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иргэд та бүхэн бүхэн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

                                                                                                                                 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?