А.С.ПУШКИН: ХӨШӨӨ ДУРСГАЛАА БОСГОВ, БИ

Сэтгүүлчийн үг

А.С.Пушкиний "Евгений Онегин"-г монгол хэлнээ зохиолч Ч.Чимэд орчуулжээ.


Хөшөө дурсгалаа би босгов

Ариун гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгов би

Ард түмний мөр түүний зүг балрахгүй зурайна

Айн дагахгүй тэргүүнээр тэр хөшөө минь сүндэрлэж

Александрын дурсгалын  баганаас ч өндөр байна

Үгүй, би үхэхгүй сэтгэл санаа минь амьдаараа

Үнс чандраас минь салж, зохиолд минь лав үлдэнэ

Нарт энэ хорвоод яруу найрагч байгаа цагт

Намайг тэд хэзээд дурсана

Нэлэнхүй орших хэлтэн, талын найз халимаг ч тэр

Өөрийн зохиол бүтээлээр сайн сэтгэлийг оргилуулан

Өршөөлгүй дорд олныг энэрээч гэснээрээ би

Өргөн түмний хайрыг хүлээнэ

Тэнгэрийн зарлигийг Муза минь дуулгавартай дагаарай

Тэмцэлдэж зэрэг нэхэлгүй бас гугалгүй яваарай

Тэрслэн гүтгэх долигнон магтахыг бүү ойшоогоорой

Тэнэг мулгуй хүмүүстэй бүү маргаарай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Zochin [103.229.120.xxx]

    Goy shuleg

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?