ШИНЧОНЖИ СҮМИЙН БАЙРАНД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Сэтгүүлчийн үг

БНСУ-ын прокурорын газраас өнөөдөр /2020.05.22/ тус улсад цар тахал хяналтаас гарах гол шалтгаан болсон Шинчонжи сүмийн салбар, байруудад нэгжлэг хийсэн тухай “Korea Times” мэдээлжээ.

Сөүлийн прокурорын газар тус сүмийн тэргүүн И Ман Хи болон бусад удирдлагуудыг гишүүдийнхээ мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, бусдыг залилан мэхэлсэн, коронавирустэй тэмцэх Засгийн газрын ажилд саад учруулсан гэх зэрэг үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ба энэ хүрээнд хэргийн материал цуглуулахаар нэгжлэг хийжээ.Сөүлээс өмнө зүгт байрлах Гуачон, Бусан, Кванжу, Дэжежон зэрэг хотуудад байрлах Шинчонжи сүмийн салбаруудад нийт 100 гаруй мөрдөгч ажилласан байна.

Өмнөд Солонгост нийт 11 мянга гаруй коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 47 хувь нь буюу 4700 гаруй хүн Шинчонжи сүмтэй холбоотойгоор халдвар авсан байгаа юм.

Хүн хоорондын зай ойрхон, агааржуулалт муу газар олон хүн цуглуулж мөргөл зохион байгуулсан нь олон хүнд халдвар тархах үндэс болсон гэж албаны хүмүүс үзэж байгаа аж.

Эх сурвалж: KoreaTimes



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?