УБЦТС ТӨХК 2019 ОНЫ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТОП-100 КОМПАНИЙН НЭГ БОЛЛОО

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 19 дэх жилдээ Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээ 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

УБЦТС ТӨХК-ийн нийт ажилтан, албан хаагчдад хичээл зүтгэл, идэвх санаачилга гаргаж ажилласанд компанийн удирдлагын зүгээс талархал илэрхийлье. Та бүхний нөр их хөдөлмөр, хүчин чармайлтаар 2018 онд 31 эрэмбэлэгдэж байсан амжилтаа бид ахиулж МУ-ын хэмжээнд ТОП-29 дэх аж ахуй нэгжээр шалгарлаа.

УБЦТС ТӨХК нь 2019 онд 2.6 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулан, төлөвлөгөөт алдагдлыг 0.44 пунктээр бууруулж, орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөгөө биелүүлэн улсын төсөвт 17.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Мөн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, техник, технологио шинэчлэх, гэрэлгүй айл өрхүүдийг цахилгаанд холбох, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаанаар халаалтаа шийдэх техникийн боломжийг бүрдүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ажилласан билээ.

Аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, улсын төсөвт төлсөн татвар, нийгмийн даатгал төлөлт, компанийн үндсэн хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлдэг.

Энэ удаагийн “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтад эрчим хүчний салбараас УБЦТС ТӨХК-аас гадна Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ , Дулааны цахилгааны станц-4, Дулааны цахилгааны станц-3, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит хувьцаат компаниуд дахин байр эзэлсэнд баяр хүргэж, нийт ажилтан, албан хаагчдад нь ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?