НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ 21-НИЙ ӨДӨР ХҮЛЭЭН АВЧ ДУУСНА

Сэтгүүлчийн үг

Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажил үргэлжилж байна.

Монголын Ногоон нам, Шинэ эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өглөө.

Мөн нийт 92 бие даан нэрээ дэвшүүлэгчид баримт бичгээ хүлээлгэн өгөөд байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороонд эдгээр нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгах ажлыг хийж байна.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх ёстой.

                                                                                                                                  Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?