Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ЭСЭХИЙН ГЭМ БУРУУГ 20-НД ШҮҮНЭ

Сэтгүүлчийн үг

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт товложээ.  

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авсан.

Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаад байгаа юм.

Шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг http://www.livecourt.mn/ хаягаар мэдээлэх юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?