ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-11 23:50

Сэтгүүлчийн үг

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийг орон даяар хүлээн авч байна. Төсөл хүлээн авах хугацаа  5-р сарын 19-ны өдрийн 17:30 цагаар дуусна.

Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ХХААХҮЯ,  ЖДҮХСангаас орон даяар зохион байгуулдаг. Энэ удаад ЖДҮХСангаас зээлийн эргэн төлөлтөөс татан төвлөрүүлсэн 50,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм.

Тус сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм байна.

Зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуй нэгжүүд орон нутагт бол цаасаар, нийслэл хотод цахимаар ирүүлж байна.

ХХААХҮЯ-ны ЖДҮҮХХБЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Шинэчлэн баталсан журмын хүрээнд  жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилна. Орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн  зээлийг банкаар дамжуулахгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой  уялдуулснаараа энэ удаагийн зээл олголт онцлог” гэв.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-11 23:50

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?