УЛСЫН ХЭМЖЭЭНД 18.4 САЯ МАЛ ТӨЛЛӨЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-11 23:22

Сэтгүүлчийн үг

Улсын хэмжээнд энэ сарын эхний 7 хоногийн байдлаар 18.4 сая мал төллөөд байна. Энэ нь нийт төллөх малын 62.8 хувь болж байна. Энэ хавар 29.2 сая гаруй мал төллөх талаар ХХААХҮЯ мэдээлж байна. Өнөөдөр тус яаманд мал эмнэлгийн үйлчилгээнд зориулж шуурхай ажил гүйцэтгэх автомашинуудыг мэргэжлийн хяналтын болон мал эмнэлгийн хяналтын цэгүүдэд олголоо. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, "Эдгээр автомашиныг нийлүүлснээр хөдөө, орон нутагт мал амьтны шилжилт хөдөлгөөнийг бүс дамжин хянаж, эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай үзүүлэх юм. Малын хөдөлгөөнийг хянах нь мөн малын хулгайтай тэмцэхэд ашигтай" гэдгийг онцоллоо.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-11 23:22

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?