НӨӨЦИЙН МАХНЫ ХУДАЛДААГ 7 ХОНОГООР СУНГАВ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-09 01:56

Сэтгүүлчийн үг

Нийслэлд гараад буй нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 5 дугаар сарын 15-ныг дуустал сунгахаар нийслэлээс шийдэв. 

Хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 6 дүүргийн 24 байршилд 5 дугаар сарын 4-нээс эхлэн зохион байгуулсан юм.

Иргэдийн дунд махны амт, чанарт сэтгэгдэл өндөр, эрэлт ихтэй байгаа тул Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг санал асуулга явуулж дахин 7 хоногоор  худалдааг сунгахаар ийнхүү шийдвэрлэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-09 01:56

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?