ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛЫН ОЛИГАРХУУДЫН #ОФФШОР-ЫН МӨНГИЙГ ХУРААЖ АВАХ УУ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-08 01:56

Сэтгүүлчийн үг

Европын холбоо Монголыг “ЕХ-ны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй” орнуудын хар жагсаалтад нэмэхээр болсныг мэдээлж байгаа билээ. Тэгвэл энэ талаар олон улсын тоймч Ш.Гантулга ийн мэдэгдлээ.

“Цар тахлын улмаас ЕХ-ны эдийн засаг маш хүнд байдалд орж, тус холбоо эдийн засгаа аврах мөнгөний эрэлд гарсан. Гэтэл оффшор бүсэд эх үүсвэр нь тодорхойгүй асар их мөнгө байгаа нь ЕХ-ны анхааралд өртсөн нь зүйн хэрэг. Тэр ч утгаараа ЕХ эдийн засгаа аврах мөнгийг оффшороос хурааж авах хууль эрхзүйн баримт бичгүүдийг бэлэн болгоод байна. Хэрэв Монгол ЕХ-ны хар жагсаалтад орвол Монголын хулгайч олигархуудын оофшорын мөнгө Монголд орж ирэхээс өнгөрнө. Энэ мөнгийг олигархууд өөрсдөө ч авч чадахгүй. Ийнхүү Монголын ард түмний баялгийг дээрэмдэж олсон мөнгө хүний хоол болж байгаа юм.” хэмээлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-08 01:56

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [202.126.89.xxx]

    Ёстой хогийн шаарнууд юмаа дэмий хураалгаж байхаар эх орондоо татаж авчираад өр ширээ дараасай

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?